Гол агуулгаФорекс арилжаа хийнэ гэдэг нь та нэг улсын валютыг өөр нэг улсын валютаар худалдан авахыг хэлнэ. Тийм учраас FX арилжаалагч нь нэг валютаар арилжаа хийдэггүй харин хоёр, хосолсон валютаар арилжаа хийдэг. Жишээлбэл, EURUSD, хоёрыг авч үзье л дээ – – энэ нь та Евро-г Ам.доллараар худалдан авна гэсэн үг. Мөн Ам.долларыг Евро – гоор авна гэсэн үг юм.Форекс үнэ ханшуудВалютуудын хослол нь үнэ ханшаар илэрхийлэгддэг бөгөөд энэ нь тухайн хоёр улсын валютын ханшны харьцаагаар илэрхийлэгддэг. Жишээлбэл, Английн фунт стерлинг, Ам.долларын хослолыг авах ханш нь 1.50514, өөрөөр хэлбэл 1фунт=1.50514ам.доллар гэсэн үг.Форекс Хослолуудын АнгилалФорекс хослолууд нь гурван төрлийн ангилалтай – majors, minors, exotic хослолууд. Хослолууд нь хоорондоо хөрвөх чадвар буюу арилжаанд оролцож буй хэмжээгээрээ ялгаатай. Жишээлбэл, major хослолууд нь зах зээл дээр хамгийн их гүйлгээнд орж байдаг хослолууд бөгөөд хослол нэг бүр нь ам.долларыг өөр нэг орны валюттай хослуулсан байдаг. Харин хамгийн их гүйлгээнд ордог minor хослолууд нь ам.доллараас өөр гурван major валютын аль нэгэнтэй хосолсон байдаг (Евро, Английн фунт стерлинг, Японы Иен).Форекс арилжааны талаар дэлгэрэнгүй сурч ойлгоё гэвэл манай eболовсрол сургалт, гэсэн хэсэг рүү орж толь бичиг, арилжааны видео хичээлүүд, вэбинарууд aзэрэг олон материалуудтай танилцана уу.
الترجمة الى الانجليزية اظهار الاصلي